Jury

Хоёрдугаар бүлэг. Хэрэглэгчийн эрх

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль 10 дугаар зүйл. Бараа, ажил, үйлчилгээний доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-12-26
Мөрдөж эхэлсэн
2003-12-26
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Бараа, ажил, үйлчилгээнд доголдол илэрсэн тохиолдолд хэрэглэгч Иргэний хуулийн 254, 349 дүгээр зүйлд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй.

10.2.Улирлын чанартай барааны хувьд баталгаат хугацаа нь тухайн улирал эхлэх үеэс тооцогдоно.

10.3.Барааг шуудангаар хүргэсэн тохиолдолд гомдлын шаардлагыг хэрэглэгчид хүргэсэн өдрөөс эхлэн тооцно.

10.4.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч бараа, ажил, үйлчилгээний доголдлыг боломжтой хугацаанд арилгах үүрэг хүлээнэ. Боломжит хугацаа, анзын хэмжээг гэрээнд зааж хоёр тал гарын үсэг зуран баталгаажуулсан байна.

10.5.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу анз төлөх үүрэг хүлээнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.