Jury

Тавдугаар бүлэг. Танхимын үйл ажиллагаа дуусгавар болох

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль 14 дүгээр зүйл. Танхимыг татан буулгах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-10-24
Мөрдөж эхэлсэн
1995-10-24
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Дор дурдсан тохиолдолд танхимыг татан буулгана:

1/үйл ажиллагаа цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн үндэслэлээр танхимыг татан буулгах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр гарсан;

2/хуулийг удаа дараа буюу ноцтойгоор зөрчсөнөөс танхимыг татан буулгах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;

3/гишүүн аж ахуйн нэгж, байгууллагын тоо 50 хүрэхгүй болсноос бүртгэх байгууллага татан буулгахаар шийдвэрлэсэн.

2.Танхимыг татан буулгах асуудлыг шийдвэрлэсэн байгууллага татан буулгах комисс томилно.

3.Татан буулгах комисс Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.