Jury

Гуравдугаар бүлэг. Биоаюулгүй байдлыг хангах

Хувиргасан амьд организмын тухай хууль 15 дугаар зүйл. Хувиргасан амьд организмаас үүдэлтэй хор уршгаас урьдчилан сэргийлэх, арилгах талаархи иргэн, төрийн бус байгууллагын оролцоо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2007-06-28
Мөрдөж эхэлсэн
2007-06-28
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Иргэн, төрийн бус байгууллага хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд биоаюулгүй байдлыг хангахтай холбогдсон дүрэм, журам, зааврын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавьж, зөрчил гаргасан бол эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлж болно.

15.2.Иргэн, төрийн бус байгууллага хувиргасан амьд организмаас үүдэлтэй хор уршгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах талаар төрийн болон төрийн бус бусад байгууллагатай хамтран үйл ажиллагаа явуулж болно.

15.3.Энэ хуулийн 15.2-д заасан үйл ажиллагаа явуулахад холбогдох хуулийн дагуу улсын төсвөөс дэмжлэг үзүүлж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.