Jury

Хоёрдугаар бүлэг. Хувиргасан амьд организмыг улсын хилээр нэвтрүүлэх, гарган авах, эрсдлийн үнэлгээ хийх

Хувиргасан амьд организмын тухай хууль 11 дүгээр зүйл. Технологийн нууцлал хадгалах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2007-06-28
Мөрдөж эхэлсэн
2007-06-28
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Үндэсний хорооны гишүүн, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох ажилтан, энэ хуулийн 4.6-д заасан зөвлөлийн гишүүн нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ олж мэдсэн хувиргасан амьд организмын технологийн нууцлалыг хадгалах үүрэгтэй.

11.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хувиргасан амьд организмын технологийг нууцлах талаархи үндэслэлээ Үндэсний хорооны ажлын албанд ирүүлнэ.

11.3.Ажлын алба нь технологийн нууцлалын үндэслэл, мэдэгдлийг судалж, нууцлах эсэх талаархи холбогдох баримт бичгийг төрийн нууцын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ.

11.4.Үндэсний хорооны ажлын албанд технологийн нууцлал хариуцсан ажилтанг тусгайлан томилно.

/Энэ хэсгийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.5.Технологийн нууцлалыг хангахдаа Төрийн болон албаны нууцын тухай⁶хуулийг баримтална.

/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.