Jury

Хоёрдугаар бүлэг. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль 4 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-06
Мөрдөж эхэлсэн
2012-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

4.1.Засгийн газар хот, суурины ус хангамж, ариутгах татуургын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1.хот, суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн ундны болон ахуйн хэрэглээний цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж цэвэршүүлэх үүрэг хүлээж, ус хангамж, ариутгах татуургын талаарх төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавих;

4.1.2.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах үүрэгтэй Зохицуулах хорооны дүрмийг батлах;
/Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.3.усны болон хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

4.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.