Jury

Дөрөвдүгээр бүлэг. Техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль 12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл, түүний ангилал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-06
Мөрдөж эхэлсэн
2012-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

12.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан дараах үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоно:

12.2.1.хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.2.ус олборлох, цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.3.цэвэр ус дамжуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.4.цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.5.орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.6.ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.7.бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.8.бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.9.бохир ус татан зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.10.бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.11.ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийх үйлчилгээ;

12.2.12.хот, суурины ус түгээх байрны ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.13.зөөврийн ус хангамжийн үйлчилгээ;

12.2.14.бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ.

12.3.Энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.