Jury

Тавдугаар бүлэг. Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулах

Хот байгуулалтын тухай хууль 23 дугаар зүйл. Хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-29
Мөрдөж эхэлсэн
2008-05-29
Эх сурвалжаас татсан
2026-10-16

23.1.Дараахь бүсэд хэрэгжүүлэх хот байгуулалтын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтооно:

23.1.1.түүх, соёлын дурсгалт барилга байгууламж бүхий газар нутаг болон тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд;

23.1.2.усны эх үүсвэр, усан сан бүхий газрын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсэд;

23.1.3.ашигт малтмалын орд бүхий бүсэд;

23.1.4.байгалийн болон гэнэтийн осолд өртөх өндөр магадлалтай бүсэд;

23.1.5.экологийн онцгой болон сүйрлийн бүсэд;

23.1.6.газар дээрх болон доорхи дэд бүтэц бүхий бүсэд.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль

    Заалт20.2.4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.