Jury

Гуравдугаар бүлэг. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль 11 дүгээр зүйл. Нөхөх олговрын нэхэмжлэл гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-01-02
Мөрдөж эхэлсэн
1998-01-02
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл /цаашид "нэхэмжлэл" гэх/-ийг хэлмэгдэгчийг цагаатгасан тухай эрх бүхий байгууллага /Улсын дээд шүүх, анхан шатны шүүх, Улсын ерөнхий прокурорын газар/-ын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийг харьяалах анхан шатны шүүхэд гаргана.

11.2.Улс төрийн хилс хэрэгт захиргааны шийдвэрээр ажил, албан тушаалаасаа халагдсанаас учирсан хохирлыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн хуулийн хууль бусаар ажлаас халагдсан тухай зүйл, ангид заасан журмын дагуу гаргана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.