Jury

Хоёрдугаар бүлэг. Хяналт шалгалтын талаархи төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Төрийн хяналт шалгалтын тухай хууль 6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-01-03
Мөрдөж эхэлсэн
2003-01-03
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Хууль тогтоомжийн биелэлтийг хангах талаар зохиосон ажил, түүний үр дүнг Улсын Их Хуралд жил тутам тайлагнана.

6.2.Засгийн газар, яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагаас хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохион байгуулж байгаа ажилд дүн шинжилгээ хийж, үр нөлөөг нь сайжруулах арга хэмжээ авна.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.3.Захиргааны хяналтын үр ашигтай тогтолцоо бий болгох арга хэмжээ авч, хяналт шалгалтын байгууллагуудын харилцан ажиллагааг нийтлэг зорилгод чиглүүлэн зохицуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.4.Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.5.Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ААНБ-ын дотоод хяналт шалгалт)

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.