Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Төрийн хяналт шалгалтын тухай хууль 5⁵ дүгээр зүйл. Хяналт шалгалтын объектын эрсдэлийн ангилал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-01-03
Мөрдөж эхэлсэн
2003-01-03
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн дугаарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5⁵.1.Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болох хор хохирол, үр дагаврыг харгалзан хяналт шалгалтын объектын эрсдэлийг бага, дунд, их хэмжээний гэж ангилна.
/Энэ хэсгийн дугаарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5⁵.2.Энэ хуулийн 5⁵.1-д заасан эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийн дугаарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5⁵.3.Энэ хуулийн 5⁵.2-т заасан шалгуур, үзүүлэлтийг үндэслэн эрсдэлийн ангилалд хамаарах объектын жагсаалт, шалгалтад хамруулах давтамжийн хугацааг тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийн дугаарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Дээрх 5⁴ дүгээр зүйлийг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль

    Заалт18.2

  2. Хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. ШАЛГУУР,ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ (ХШ-тын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах)Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.