Jury

Тавдугаар бүлэг. Монгол Улсын Төрийн тамга, түүнийг үйлдэх, барих, залах, хадгалах

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль 18 дугаар зүйл. Төрийн тамгыг барих, байрлуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1994-05-20
Мөрдөж эхэлсэн
1994-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барина.

2.Төрийн тамгыг:

1/Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр;

2/Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дарна.

З. Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагт байрлуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.