Jury

Дөрөвдүгээр бүлэг. Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо

Эрүүл мэндийн тухай хууль 21 дүгээр зүйл. Эрүүл мэндийн байгууллагын дүрэм

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-05-05
Мөрдөж эхэлсэн
2011-05-05
Эх сурвалжаас татсан
2026-11-18

21.1.Эрүүл мэндийн байгууллага дүрэмтэй байна.

21.2.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21.3.Эрүүл мэндийн байгууллагын дүрэмд дараах зүйлийг тусгана:

21.3.1.байгууллагын үндсэн зорилго, чиг үүрэг;

21.3.2.удирдах бүрэлдэхүүн, түүний эрх хэмжээ;

21.3.3.санхүүжилтийн эх үүсвэр;

21.3.4.хөрөнгийн зарцуулалт.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.