Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 1 дүгээр зүйл. 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10-т заасны дагуу дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулийн тус тусын жишгээр сургалтын зардлыг нь төрөөс хариуцаж байсан суралцагчдад тухайн сургуулиа төгсгөх хүртэл уг зардлыг үргэлжлүүлэн олгоно.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2011-07-09
- Мөрдөж эхэлсэн
- 2012-01-01
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-16
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.