Jury

ХОЁРДУГААР БҮЛЭГ Монгол Улсын мөнгөн тэмдэгт

Төв банк/Монголбанк/-ны тухай хууль 9 дүгээр зүйл. Мөнгөн тэмдэгттэй холбогдсон Монголбанкны үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-09-03
Мөрдөж эхэлсэн
1996-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-21

1.Монголбанк мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах үйл ажиллагаа явуулна.

2.Монголбанк мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах,түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн зохион байгуулна.

3.Гэмтэж муудсан мөнгөн тэмдэгт солих журмыг Монголбанк тогтооно. Монголбанкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.