Jury

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

Төв банк/Монголбанк/-ны тухай хууль 5 дугаар зүйл. Монголбанкны үйл ажиллагааны чиглэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-09-03
Мөрдөж эхэлсэн
1996-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-21

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Монголбанк энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зорилтыг хэрэгжүүлэхдээ дараахь чиглэлийн үйл ажиллагааг эрхэлнэ:

1/мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, зохицуулах;

2/мөнгөний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

3/Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх;

4/банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих;

5/үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих;

6/гадаад валютын улсын нөөцийг эзэмших, удирдах;

7/банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

8/макро зохистой бодлого хэрэгжүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Төлбөрийн системийн журмыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.