1.Монголбанкны цэвэр орлогыг дор дурдсан дарааллаар хуваарилна:
1/дөчөөс доошгүй хувийг ерөнхий нөөцийн санд шимтгэх;
2/энэ хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу байршуулсан Засгийн газрын өрийн бичгийг буцааж төлбөр хийх;
/Энэ заалтыг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3/энэ хэсгийн 1-д заасан гүйлгээг хийсний дараа үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэх.
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2./Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/