Jury

Гуравдугаар бүлэг. Статистикийн мэдээлэгч, хэрэглэгчийн эрх, үүрэг

Статистикийн тухай хууль 9 дүгээр зүйл. Статистикийн мэдээлэгчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-06-05
Мөрдөж эхэлсэн
1997-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-16

Статистикийн мэдээлэгч нь дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

1/мэдээлэл, судалгааны үзүүлэлт, аргачлалыг боловсронгуй болгох талаар статистикийн байгууллагад санал оруулах;

2/хуульд өөрөөр заагаагүй бол албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг статистикийн байгууллагаас батлаагүй буюу зөвшөөрөөгүй үзүүлэлт, аргачлалаар статистикийн мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзах;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3/өөрийн эмзэг мэдээллийг задруулахгүй байхыг холбогдох хуулийн этгээд, иргэнээс шаардах;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4/статистикийн байгууллагаас гаргасан мэдээлэл, судалгааны нэгдсэн дүнтэй танилцах.

5/статистикийн мэдээлэл, судалгаа гаргахад шаардагдах анхдагч бүртгэл хөтлөх;

6/статистикийн мэдээлэл, судалгааг батлагдсан буюу зөвшөөрөгдсөн үзүүлэлт, аргачлалын дагуу тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж өгөх;

7/улсын тооллогод хамрагдах;

8/аж ахуйн нэгж, байгууллага нь зохих журмын дагуу регистрийн дугаар авах;

9/албан ёсны статистикийн мэдээллийг энэ үйл ажиллагааг эрхэлдэг холбогдох байгууллагад өөрийн зардлаар хүргэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.