Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Орон сууцны тухай хууль 4 дүгээр зүйл. Төрөөс орон сууцны талаар баримтлах зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-04-22
Мөрдөж эхэлсэн
1999-05-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

4.1.Төрөөс орон сууцны талаар дараахь зарчим баримтална:

4.1.1.иргэд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан орон сууцаар өөрсдийгөө хангах нөхцөлийг бүрдүүлж өгөх;

4.1.2.орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд зах зээлийн эдийн засгийн үндсэн шаардлагад тулгуурлах;

4.1.3.орон сууцны хороолол, бичил хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барьж байгуулахыг төрөөс бодлогоор дэмжиж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;

/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.1.4.гэр хорооллын орон сууцыг тохижсон орон сууцны хороолол болгон хөгжүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. "100 Мянган айлын орон сууц" хөтөлбөртLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. “100 Мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалт батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.