Jury

Дөрөвдүгээр бүлэг. Орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх

Орон сууцны тухай хууль 12 дугаар зүйл. Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-04-22
Мөрдөж эхэлсэн
1999-05-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг дор дурдсан зардал санхүүжүүлэхэд зарцуулна:

12.1.1.дундын болон хувийн өмчийн орон сууц, түүний дэд бүтцийг шинэчлэх, сайжруулах, шинээр барих;

12.1.2.энэ хуулийн 12.1.1-д заасан зориулалтаар иргэд, хуулийн этгээдэд зээл олгох;

12.1.3.хуульд заасан бусад зардал.

12.2.Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг энэ хуулийн 12.1.-д зааснаас өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.

/Дээрх 12 дугаар зүйлийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.