Jury

Тавдугаар бүлэг. Орон нутгийн олон нийтийн радио, телевиз

Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 32 дугаар зүйл. Орон нутгийн олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-01-27
Мөрдөж эхэлсэн
2005-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

32.1.Орон нутагт олон нийтийн радио, телевиз /цаашид "орон нутгийн радио, телевиз" гэнэ/ байж болно.

32.2.Орон нутгийн радио, телевиз энэ хуульд заасан зарчмын дагуу байгуулагдаж, тухайн орон нутгийн иргэдийн нийтлэг эрх ашигт үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаа явуулна.

32.3.Орон нутгийн радио, телевизийн ажиллах бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт болон үйл ажиллагаа явуулах журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

32.4.Олон нийтийн радио, телевиз орон нутгийн радио, телевизэд үйл ажиллагааны талаар арга зүйн туслалцаа үзүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.