Jury

Хоёрдугаар бүлэг. Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөр, зар сурталчилгаа

Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 15 дугаар зүйл. Нэвтрүүлгийг ивээн тэтгэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-01-27
Мөрдөж эхэлсэн
2005-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн агуулгад нөлөөлөхгүйгээр өөрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа, бүтээгдэхүүний талаар бусдад мэдээлэл хүргэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нэвтрүүлгийг ивээн тэтгэж болно.

15.2.Нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд нэвтрүүлэгчээс ивээн тэтгэсэн тухай мэдээллийг дурдах бөгөөд ивээн тэтгэсэн телевизийн нэвтрүүлгийн явцад ивээн тэтгэгчийн нэр, бэлгэдэл, хуулиар хориглоогүй бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний дүрс зэргийг нэвтрүүлэгт саад учруулахгүйгээр дэлгэцийн аль нэг хэсэгт жижгээр гаргаж болно.

15.3.Ивээн тэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бараа, ажил, үйлчилгээг худалдан авахыг тухайн нэвтрүүлгийн үеэр уриалах, сурталчлахыг хориглоно.

15.4.Улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийг ивээн тэтгэхийг болон хуулиар сурталчлахыг хориглосон бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд аливаа нэвтрүүлгийг ивээн тэтгэхийг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.