Jury

Хоёрдугаар бүлэг. Нийгмийн халамжийн сан

Нийгмийн халамжийн тухай хууль 8 дугаар зүйл. Халамжийн сангийн хөрөнгийн зарцуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-01-19
Мөрдөж эхэлсэн
2012-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

8.1.Тэтгэвэр, тэтгэмжийн сангийн хөрөнгийг зөвхөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид зарцуулна.

8.2.Нийгмийн үйлчилгээний сангийн хөрөнгийг дараах үйлчилгээ, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна:

8.2.1.амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж;

8.2.2.олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ;

8.2.3.төрөлжсөн асрамжийн үйлчилгээ;

8.2.4.нийгмийн хөгжлийн үйлчилгээ;

8.2.5.шинэ төрлийн үйлчилгээ турших болон хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас нийгмийн халамжаас хасагдсан иргэнд үзүүлэх үйлчилгээний зардал;

8.2.6.энэ хуулийн 27.1-д заасан Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөлийн гишүүн, сум, хорооны нийгмийн ажилтанд олгох урамшуулал;

8.2.7.нийгмийн ажилтны чадавхийг бэхжүүлэх, мэргэшүүлэх сургалт, бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, шинэчлэхтэй холбогдсон зардал;

8.2.8.нийгмийн халамжийн үйл ажиллагааны үр дүнгийн талаарх судалгаа, шинжилгээ, үнэлгээний зардал;

8.2.9.холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрсөн бусад үйлчилгээний зардал.

8.2.10.хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ.
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.3.Халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Улсын хэмжээнд судалгаа хийх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.