Jury

Наймдугаар бүлэг. Бусад зүйл

Нийгмийн халамжийн тухай хууль 30 дугаар зүйл. Тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох, түүнээс суутгал хийх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-01-19
Мөрдөж эхэлсэн
2012-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

30.1.Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол уг тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг зогсооно.

30.2.Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлсний улмаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр, эсхүл улсын байцаагчийн шийдвэр гарсан бол суутгал хийж болно.

30.3.Энэ хуулийн 30.2-т заасан суутгалын хэмжээ нь сарын тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээний 50 хувиас хэтэрч болохгүй.

30.4.Энэ хуулийн 30.2-т зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно.

30.5.Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, ажилтны гаргасан алдааны улмаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.