Jury

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 7 дугаар зүйл. Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-06-27
Мөрдөж эхэлсэн
2003-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран дор дурдсан хэмжээтэй байна:

Иргэнд өмчлүүлэх газрын
байршил
хэмжээ /га/
1
Нийслэлд
0.07 хүртэл га
2
Аймгийн төвд
0.35 хүртэл га
3
Сумын төв, тосгонд
0.5 хүртэл га
4
Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад/
0.07 хүртэл га

/Энэ хэсгийн энэ хэсгийн 4 дэх заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.Газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлэх газар нь дор дурдсан хэмжээтэй байна:

7.2.1.энэ хуулийн 5.1.6.1-д заасан газар нь түүний байршил, зориулалтаас хамааран тухайн барилга байгууламжид зориулан эзэмшүүлсэн газартай тэнцэх хүртэл хэмжээтэй;

7.2.2.энэ хуулийн 5.1.6.2-т заасан газар нь тухайн дуудлага худалдаагаар худалдсан газартай тэнцэх хэмжээтэй.

7.3.Газар тариалангийн зориулалтаар тухайн иргэнд өмчлүүлэх газар нь дор дурдсан хэмжээтэй байна:

7.3.1.энэ хуулийн 5.1.8.1-д заасан газар нь түүний байршил, үржил шимээс хамааран тухайн иргэнд эзэмшүүлсэн газартай тэнцэх хэмжээтэй;

7.3.2.энэ хуулийн 5.1.8.2-т заасан газар нь тухайн дуудлага худалдаагаар худалдагдсан газартай тэнцэх хэмжээтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.