Jury

Дөрөвдүгээр бүлэг. Иргэний газар өмчлөх харилцааны онцлог зохицуулалт

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 28 дугаар зүйл. Газар өмчлөгч иргэнд хориглох зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-06-27
Мөрдөж эхэлсэн
2003-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

28.1.Газар өмчлөгч иргэнд дараахь зүйлийг хориглоно:

28.1.1.өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлэх;

28.1.2.өмчийн газраа энэ хуулийн 29.1-д заасан зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулах;

28.1.3.өмчийн газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах;

28.1.4.газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.