Jury

Гуравдугаар бүлэг. Иргэнд газар өмчлүүлэх

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 19 дүгээр зүйл. Газар өмчлөн авах иргэний эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-06-27
Мөрдөж эхэлсэн
2003-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

19.1.Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй:

19.1.1.энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах;

19.1.2.энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах;

19.1.3.энэ хуулийн 5.1.5.2-т заасан газрыг тэргүүн ээлжинд үнэгүй өмчилж авах;

19.1.4.Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах;

19.1.5.энэ хуулийн 5.1.6.1-д заасан газрыг үнээр нь худалдан авах;

19.1.6.энэ хуулийн 5.1.8.1-д заасан газрыг давуу эрхээр үнээр нь худалдан авах;

19.1.7.энэ хуулийн 5.1.6.2, 5.1.8.2-т заасан газрыг дуудлага худалдаагаар өмчилж авах.

19.2.Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараахь үүрэгтэй:

19.2.1.Кадастрын зураглалын ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу газрын улсын бүртгэлийн кадастрын зураг хийлгүүлэх;

19.2.2.өмчлөлийн газрынхаа заагийг газар дээр тэмдэгжүүлүүлэх;

19.2.3.өмчилж авах газартаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгүүлэх;

19.2.4.газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

    Заалт34

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.