Jury

Хоёрдугаар бүлэг. Иргэдэд газар өмчлүүлэх болон хувийн өмчийн газрын харилцааг зохицуулах талаархи төрийн байгууллага, нутгийн удирдлагын бүрэн эрх

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 13 дугаар зүйл. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-06-27
Мөрдөж эхэлсэн
2003-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

13.1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй:

13.1.1.нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэх;

13.1.2.сум, дүүргийн Засаг даргаас тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэх;

13.1.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.