Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль 6 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1993-06-05
Мөрдөж эхэлсэн
1993-06-10
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил байна.
/Энэ хэсгийн ...4 жил... гэж заасныг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/
/Энэ хэсгийн "...4 жил..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Үндсэн хуулийн гучин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.

3.Ерөнхийлөгчийн бүрэн эрх дараахь тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:

1/биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж Улсын Их Хуралд өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ёсоор болгосон;

2/Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу огцруулсан;

3/нас нөгчсөн.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр12

  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл бий болгох тухай

    Заалт2

  3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.