Jury

Гуравдугаар бүлэг. Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль 17 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн ажлын алба

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1993-06-05
Мөрдөж эхэлсэн
1993-06-10
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Ерөнхийлөгчийн ажлын алба нь Ерөнхийлөгчийн Тамгын газар мөн.

2.Тамгын газрын дүрэм, бүтцийг зардлынхаа төсөвт багтаан Ерөнхийлөгч баталж тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3.Ерөнхийлөгч Тамгын газрын дарга, зөвлөхийг томилно.

4.Зөвлөх нь Ерөнхийлөгчид захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд Тамгын газарт харьяалагдана.

5.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан нь Тамгын газрын дарга, зөвлөхөөс бусад ажилтныг ажлаас нь өөрчлөх үндэслэл болохгүй.

6.Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа явуулахад туслах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг байгуулж болно. Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзсэн бусад асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хамтлагаар судалгаа хийлгэж болно. Үүнд холбогдох хөрөнгийг Ерөнхийлөгчийн жилийн зардалд тусгана.

7.Тамгын газрын ерөнхий менежер нь Тамгын газрын орон тоо, цалингийн санг Ерөнхийлөгчийн зардлын төсөвт багтаан тогтооно.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Ерөнхийлөгчийн тамгын газрын бүтэц батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Дүрэм батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Ерөнхийлөгчийн зарлигLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Ерөнхийлөгчийн зарлигLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 7Хураах
  1. Ерөнхийлөгчийн зарлигLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.