Jury

Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль 4 дүгээр зүйл. Албан татвар ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1992-12-01
Мөрдөж эхэлсэн
1992-12-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

Дараахь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулна:

1/бүх төрлийн ачааны автомашин;

2/автобус;

3/суудлын автомашин;

4/мотоцикл;

5/үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин;

/Энэ заалтыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6/трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл;

7/авто чиргүүл.

/Энэ заалтыг 1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.