Jury

Хоёрдугаар бүлэг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт, түүнд тавих хяналт

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль 7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хадгалах, устгах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-11-28
Мөрдөж эхэлсэн
2002-12-19
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг зохих шаардлага хангасан байр, агуулахад хадгалах бөгөөд сав, баглаа боодол нь түүний бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр хийгдсэн байна.

7.2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болон бэлтгэх зориулалтын тоног төхөөрөмжийг дараахь тохиолдолд устгана:

7.2.1.эрх бүхий байгууллагын хяналтын үйл ажиллагааны явцад хууль бусаар ашиглаж байгааг илрүүлэн хурааж авсан бөгөөд цаашид ашиглах чанарын шаардлага хангахгүй бол;

7.2.2.эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглаж байсан болон нөөцөлж хадгалсан боловч хэрэглэх хугацаа дууссан, чанараа алдсан;

7.2.3.сав, баглаа боодол нь шошго, нэр хаяггүй бол.

7.3.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болон бэлтгэх зориулалтын тоног төхөөрөмжийг хадгалах, устгах журмыг Засгийн газар батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.