Jury

Есдүгээр бүлэг. Компанийн удирдлага

Компанийн тухай хууль 62 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-06
Мөрдөж эхэлсэн
2011-11-21
Эх сурвалжаас татсан
2026-10-17

62.1.Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:

62.1.1.компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;

62.1.2.нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах;

62.1.3.компанийн өрийг хувьцаагаар солих, хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох;

62.1.4.компанийн хэлбэрийг өөрчлөх;

62.1.5.компанийг татан буулгах болон татан буулгах комиссыг томилох;

62.1.6.хувьцааг хуваах буюу нэгтгэх;

62.1.7.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;

62.1.8.энэ хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаа, бусад үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх;

62.1.9.компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;

62.1.10.төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан их хэмжээний хэлцлийг батлах;

/Энэ заалтад 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

62.1.11.төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлах;

/Энэ заалтад 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

62.1.12.энэ хуульд заасны дагуу компани өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг зөвшөөрөх;

62.1.13.компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

62.1.14.энэ хуулийн 96.4-т заасан тайлан;

62.1.15.төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал;

62.1.16.энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал.

62.2.Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ хуулийн 62.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

62.2.1.компанийн үнэт цаасыг гаргах;

62.2.2.гүйцэтгэх удирдлагын багийн эрх хэмжээг тогтоох;

62.2.3.компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох;

62.2.4.гүйцэтгэх удирдлагын гишүүний цалин, урамшууллыг тогтоох;

62.2.5.компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар гүйцэтгэх удирдлагаас гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;

62.2.6.аудитын байгууллагыг сонгож, гэрээ байгуулах;

62.2.7.ногдол ашгийн хэмжээг тогтоож, төлөх журмыг батлах;

62.2.8.гүйцэтгэх удирдлагын дотоод зохион байгуулалтыг батлах;

62.2.9.компанийн салбар болон төлөөлөгчийн газрыг байгуулах;

62.2.10.энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тодорхойлох;

62.2.11.энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал;

62.2.12.гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигчдийн саналаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Төрийн өмчит компанийн санхүүгийн чадавхийг сайжруулах зарим арга хэмжээ авах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. "Эрдэнэс монгол" ххк-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Монгол Улсын хөгжлийн банкны тухай хууль

    Заалт23.1

  6. Дүрэм батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 9Хураах
  1. Дүрэм шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. "Эрчист монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн талаар авах зарим арга хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.