Jury

Зургадугаар бүлэг. Ногдол ашиг, компанийн өмчийг шилжүүлэх

Компанийн тухай хууль 48 дугаар зүйл. Компанийн эд хөрөнгийн захиран зарцуулалтад тавих хязгаарлалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-06
Мөрдөж эхэлсэн
2011-11-21
Эх сурвалжаас татсан
2026-10-17

48.1.Зээлдүүлэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор компанийн өөрийн хөрөнгө тухайн үеийн компанийн дүрэмд заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багасах, эсхүл компани төлбөрийн чадваргүй болохоор байвал компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс доогуур үнээр бусдад худалдахыг хориглоно.

48.2.Энэ хуулийн 48.1-д заасныг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.