Jury

Дөрөвдүгээр бүлэг. Бусад зүйл

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль 18 дугаар зүйл. Кадастрын зураглалын хяналт, магадлан хэмжилт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-12-16
Мөрдөж эхэлсэн
2000-01-13
Эх сурвалжаас татсан
2026-10-22

18.1.Кадастрын зураглалын улсын хяналтыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

18.2.Магадлан хэмжилтийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хүсэлт, эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ.

18.3.Кадастрын зураглал эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль тогтоомжийг давтан зөрчсөн тохиолдолд олгосон зөвшөөрлийг зөвшөөрөл олгосон этгээд 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хүчингүй болгоно.

/Энэ хэсгийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.