Jury

Есдүгээр бүлэг. Шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогч, хуралдааны нийтлэг журам

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 86 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч, түүний эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

86.1.Хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.

/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

86.2.Иргэдийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэхэд дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

86.2.1.хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх;

86.2.2.энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах, нотлох баримтыг шинжлэхэд оролцох;

/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

86.2.3.зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих;

/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

86.2.4.хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах;

86.2.5.шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарилсан шүүх хуралдааныг таслахгүй байх;

86.2.6.өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

86.2.7.энэ хуульд заасан шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх.

86.3.Энэ хуулийн 86.2.4-т зааснаар хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарим ажиллагааны талаар

    Заалт1.2Эх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.