Jury

Долдугаар бүлэг. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 75 дугаар зүйл. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

75.1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж удиртгал, тодорхойлох, үндэслэх, захирамжлах хэсгээс бүрдэнэ.

75.2.Удиртгал хэсэгт захирамжийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүгч, хэргийн оролцогчийг заана.

75.3.Тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч талууд эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай хэргийн оролцогчдын тайлбарын агуулгыг заана.

75.4.Үндэслэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үндэс болгосон нотлох баримт, зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн тухай бичгээр баталгаажуулсан баримт, эвлэрлийн гэрээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан бол түүний үр дүн зэргийг тусгана.

/Энэ заалтад 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

75.5.Захирамжлах хэсэгт хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, заалтыг тодорхой зааж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч талууд эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталсны аль нь болох, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг заана.

75.6.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. БНМАУ-ын аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хуулийг хэрэгжүүлэх журмын тухай

    Заалт6

  3. БНМАУ-ын аж ахуйн нэгжийн тухай хуулийн аж ахуйн нэгж байгуулах, бүртгэх талаархи зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт14

  4. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 74-75 дугаар зүйл болон 106 дугаар зүйлийн зарим заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.