Jury

Тавдугаар бүлэг. Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 54 дүгээр зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг тодорхойлох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

54.1.Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:

54.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээгээр;

54.1.2.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр;

54.1.3.мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагдсан хугацаанд гэрч цалин, хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол энэ хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсний дунджаар;

54.1.4.бусад зардлыг гүйцэтгэлийн баримтад заасан хэмжээгээр.

54.2.Зардлыг шүүхээс заасан улсын төсвийн дансанд тушаана.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.