Jury

VII хэсэг. Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа ба олон улсын хууль тогтоомж. Арван есдүгээр бүлэг. Олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 190 дүгээр зүйл. Олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн онцгой харьяалал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

190.1.Монгол Улсын шүүх дор дурдсан олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой иргэний хэргийг өөрийн онцгой харьяалалд хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна:

190.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой маргаан;

190.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байршилтай хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах буюу тухайн хуулийн этгээдийн болон түүний салбар, төлөөлөгчийн газрын гаргасан шийдвэртэй холбоотой үүссэн маргаан;

190.1.3.Монгол Улсын шүүх буюу бусад эрх бүхий байгууллагын бүртгэл хүчин төгөлдөр эсэх талаархи маргаан;

190.1.4.Монгол Улсын эрх бүхий байгууллага патент, барааны тэмдэг болон бусад оюуны өмчтэй холбоотой эрхийг бүртгэсэн, бүртгэхээр өргөдлийг хүлээн авсантай холбоотой маргаан;

190.1.5.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга хэмжээ авсан буюу холбогдох этгээд ийм арга хэмжээ авахуулахаар өргөдөл гаргасан бол.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.