Jury

Аравдугаар бүлэг. Анхан шатны шүүх хуралдааны дэг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 108 дугаар зүйл. Нотлох баримтыг шинжлэх, асуулт тавих дараалал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

108.1.Шүүх гэрч, шинжээчээс мэдүүлэг авах цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судлах, үзлэг хийх, бусад нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтоож, эдгээр ажиллагааг энэ хуулийн 110-112 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна.

108.2.Гэрч, зохигчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээс шүүх хуралдаанд оролцогч дараахь дарааллаар асуулт тавина:

108.2.1.шүүх хуралдаан даргалагч;

108.2.2.шүүгч, иргэдийн төлөөлөгч;

108.2.3.нотлох баримт гаргаж буй этгээд;

108.2.4.нотлох баримтыг эсэргүүцэж буй этгээд.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлэг

    Заалт4.9

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.