Jury

Жаран нэгдүгээр бүлэг. Олон улсын иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид

Иргэний хууль 546 дугаар зүйл. Иргэнийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

546.1.Иргэнийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлахад тухайн этгээд алга болохоосоо өмнө, амьд байгаа тухай хамгийн сүүлчийн мэдээ ирэх үед харьяалагдаж байсан улсын хуулийг баримтална.

546.2.Харьяалалгүй хүнийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлахад тухайн этгээдийн байнга оршин суудаг газрын хуулиар, хэрэв байнгын оршин суух газар байхгүй бол Монгол Улсын хуулиар зохицуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.