Jury

Тавин зургадугаар бүлэг. Өв хүлээн авах, татгалзах

Иргэний хууль 532 дугаар зүйл. Өвлөгдсөн эд хөрөнгийг хуваарилах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

532.1.Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ.

532.2.Өвлүүлэгчийг амьд байхад олдсон бөгөөд төрөөгүй байгаа өвлөгчид оногдох хэсгийг тусгаарлан гаргана.

532.3.Төрөөгүй өвлөгчийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд өвлөгдвөл зохих эд хөрөнгийг хуваарилахдаа асран хамгаалах байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.