Jury

V хэсэг. Өвлөх. Тавин гуравдугаар бүлэг. Нийтлэг үндэслэл

Иргэний хууль 517 дугаар зүйл. Өвлөх эрхээ алдах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

517.1.Өвлүүлэгчийг, эсхүл хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгчийг санаатайгаар алсан, түүнчлэн тэдгээрийн аль нэгний нас барах шалтгаан болсон бусад гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гэм буруутай этгээд хуульд зааснаар болон гэрээслэлээр өвлөх эрхээ алдана.

517.2.Энэ хуулийн 517.1-д заасан гэмт хэргийн учир шалгагдаж байгаа этгээдэд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох буюу хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл эд хөрөнгийг өвлүүлж болохгүй бөгөөд өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг энэ хуулийн 537 дугаар зүйлд заасны дагуу хамгаалах арга хэмжээ авна.

517.3.Өвлүүлэгчийг 18 насанд хүртэл тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол өвлөх гэрээслэлд өөрөөр заагаагүй тохиолдолд уг этгээд хуульд заасан өвлөх эрхээ алдана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.