Jury

Дөчин наймдугаар бүлэг. Хамтран ажиллах

Иргэний хууль 482 дугаар зүйл. Бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөлийн гишүүдийн дундын хөрөнгө

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

482.1.Холбооны гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагааныхаа орлогоор олж авсан хөрөнгө нь гишүүдийн дундын хөрөнгө байна.

482.2.Дундын хөрөнгөд оруулах татвар, хуримтлалын хэмжээг гишүүд тохиролцон тогтоох бөгөөд тэдгээр нь мөнгө, эд хөрөнгө болон үйл ажиллагаагаараа дундын хөрөнгийг бүрдүүлэхэд оролцож болно.

482.3.Дундын хөрөнгийг гишүүдээс томилогдсон эрх бүхий төлөөлөгч захиран зарцуулна.

482.4.Нэхэмжлэгчдийн шаардлагыг гишүүдийн дундын хөрөнгөөр хангана. Орон сууцны дундын өмчлөлийн зүйл энэ заалтад хамаарахгүй.

482.5.Гишүүд өөрөөр тохиролцоогүй бол дундын хөрөнгө шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд холбоо, нөхөрлөлийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бүрэн эрх бүхий этгээдүүд ижил хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.