Jury

Дөчин долдугаар бүлэг. Үнэт цаасны эргэлтээс үүсэх үүрэг

Иргэний хууль 474 дүгээр зүйл. Зөвшөөрлийн үнэт цаас

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

474.1.Зөвшөөрлийн үнэт цаасыг бичилт хийлгэж эзэмшилдээ авсан бол энэ хуулийн 469 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

474.2.Хуульд өөрөөр заагаагүй бол өөрийн нэр дээр холбогдох бичилтийг хийлгэж, зөвшөөрлийн үнэт цаасыг эзэмшсэн этгээд үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийн дагуу мөнгө төлөхийг шаардах эрхтэй.

474.3.Зөвшөөрлийн үнэт цаасыг шударгаар эзэмшигчид мөнгө шилжүүлсэн үүрэг гүйцэтгэгчийг санаатайгаар буюу илт хайхрамжгүй хандсанаас бусад тохиолдолд үүргээ гүйцэтгэсэнд тооцно.

474.4.Үнэт цаас эзэмшигчид мөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч тухайн үнэт цаасыг өмчлөх эрхтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.