Jury

Хоёрдугаар дэд бүлэг. Худалдааны зуучлагч, комисс

Иргэний хууль 416 дугаар зүйл. Хөлс, шагнал, шимтгэлийн хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

416.1.Хөлс, шагнал, шимтгэлийн хэмжээг харилцан тохиролцоогүй бол тогтсон нийтлэг жишиг, хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ.

416.2.Хөлс, шагналыг төлбөр төлөх талын төлбөрийн дүнгээс тооцох бөгөөд ингэхдээ төлбөрийг бэлэн мөнгөөр гүйцэтгэсний хөнгөлөлт, төлбөр тооцоо, савлалт, гаалийн хураамж, татвар төлөх зэрэгтэй холбогдон үүссэн нэмэлт зардлыг хасаж бодно.

416.3.Нэмэлт зардлыг гуравдагч этгээд төлсөн тохиолдолд энэ хуулийн 416.2 хамаарахгүй.

416.4.Даатгалын гэрээнд даатгалын үнийн дүнгээс хөлс, шагналыг тооцох бөгөөд ийм үнийн дүн байхгүй бол даатгалын хураамжаас тооцно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.