Jury

Гучин зургадугаар бүлэг. Даалгавар

Иргэний хууль 403 дугаар зүйл. Даалгавар гүйцэтгэгч нас барах буюу хуулийн этгээд татан буугдах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

403.1.Даалгавар гүйцэтгэгч иргэн нас барвал түүний өвлөгч гэрээ дуусгавар болсон тухай даалгавар өгөгчид мэдэгдэж, түүний эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй.

403.2.Даалгавар гүйцэтгэгч хуулийн этгээд татан буугдвал татан буулгах комисс, эсхүл татан буулгах ажлыг эрхлэн явуулж байгаа этгээд энэ тухай даалгавар өгөгчид мэдэгдэж, түүний эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.