Jury

Хорин долдугаар бүлэг. Түрээс

Иргэний хууль 325 дугаар зүйл. Түрээслэгч нас барсны дараа түрээсийн гэрээ үргэлжлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

325.1.Түрээслэгч нас барсан тохиолдолд түүний өвлөгч буюу түрээслүүлэгч хуанлийн жилийн тухайн улирал дууссанаас хойш 6 сарын дотор түрээсийн гэрээг цуцалж болно.

325.2.Түрээслэгчийн өвлөгч өөрөө, эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан түрээсэлсэн эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар ашиглаж чадна гэж үзвэл түрээсийн гэрээг цуцлахаас татгалзаж, гэрээг үргэлжлүүлэхээр түрээслүүлэгчээс шаардаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.