Jury

Гуравдугаар дэд бүлэг. Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ

Иргэний хууль 267 дугаар зүйл. Эд хөрөнгийг буцаан худалдаж байгаа талын хүлээх үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

267.1.Эд хөрөнгийг буцаан худалдаж байгаа тал нь түүнийг дагалдах зүйлийн хамт худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй.

267.2.Энэ хуулийн 265 дугаар зүйлд заасан эрхээ худалдагч хэрэгжүүлэхээс өмнө эд хөрөнгийг буцаан худалдагч нь түүнийг гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөр эд хөрөнгөөр орлуулсан тохиолдолд түүнээс болж учирсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.

267.3.Энэ хуулийн 265 дугаар зүйлд заасан эрхээ худалдагч хэрэгжүүлэхээс өмнө эд хөрөнгийг буцаан худалдаж байгаа тал нь түүнийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлж болохгүй. Энэ журмыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.