Jury

II дэд хэсэг. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид. Гуравдугаар бүлэг. Иргэн

Иргэний хууль 16 дугаар зүйл. Иргэний эрх зүйн бүрэн бус чадамж

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

16.1.Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна.

16.2.Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ.

16.3.Насанд хүрээгүй иргэн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр дараахь эрхээ бие даан хэрэгжүүлж болно:

16.3.1.өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах;

16.3.2.өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх;

16.3.3.энэ хуулийн 16.3.1-д заасан орлогыг банк, зээлийн байгууллагад хадгалуулах.

16.4.16-аас 18 хүртэлх насны иргэн хоршооны гишүүн байж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт56

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль

    Заалт24.3

  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон 40.1.1, 40.1.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль

    Заалт34.3

  5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль

    Заалт9.10

Бүгдийг харах · 10Хураах
  1. Хоршооны тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт14

  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт9

  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт23.3

  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт15

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.