Jury

Дөрөвдүгээр дэд бүлэг. Хөршийн эрх

Иргэний хууль 140 дүгээр зүйл. Хөршийн хилийн заагийн байгууламжийг дундаа ашиглах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

140.1.Хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй.

140.2.Хашаа, бусад байгууламжийг ашиглаж арчлан хамгаалахтай холбогдсон зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна.

140.3.Хилийн заагийг тодорхойлсон байгууламжийг нэг хөрш нь нөгөө хөршийнхөө зөвшөөрөлгүйгээр буулгах буюу өөрчилж болохгүй.

140.4.Хөрш залгаа эзэмшил газрын аль нэг талын өмчлөл буюу эзэмшилд байгаа барилгын бүрэлдэхүүн хэсэг болох хана нь хилийн заагийг тодорхойлж байвал энэ хуулийн 140.1-140.3-т заасан журам үйлчлэхгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.